Categories
мэдээ соёл-урлаг

Моно жүжгийн фестиваль болно

Ганц хүний хөгжимт драм буюу моно жүжгийн “The Parade of Winners” нэртэй фестиваль Улаанбаатар хотноо болно. Тодруулбал, уг фестивалийг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан энэ сарын 30-наас ирэх аравдугаар сарын 6-ний хооронд зохион байгуулахаар болжээ.

Уг фестивал нь Монголд моно жүжгийг түгээн, таниулах зорилготой бөгөөд Герман, Латви, Молдав, Швед, Украйн болон Киргиз улсын моно жүжгийн алдартнууд урилгаар оролцох аж.

Энэхүү наадам нь Монголын драмын урлаг, Монголын моно жүжгийн хөгжилд болон энэ төрлөөр хүч үзэж буй жүжигчдэд чухал ач холбогдолтойгоос гадна тэднийг олон улсын тавцанд хүч сорих боломжийг бэлтгэх үүд хаалга болж байгаагаараа онцлогтой юм байна.

Онцлоход, жүжигчин Ц.Баясгалан нь “Би Эдит Пиаф байна” жүжгээрээ моно жүжгийн олон улсын “МонАкт-2014” фестивалиас “Гран При” хүртэж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *