Ирэх даваа гаригт Монголын залуучуудын өдөр тохиож байна. Өөрөөр хэлбэл, жил бүрийн наймдугаар сарын 25-ныг Монголын залуучуудын өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн. Энэ өдрийн хүрээнд МЗХ-ноос хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээний ерөнхий уриа нь “Залуусаа нэгдье”. Энэхүү уриан дор “Залуус бид нэгдэж хандиваар тусална”, “Залуус бид нэгдэж сайн сайхан үйлсийг дэлгэрүүлнэ”, “Залуус бид нэгдэж хүний амийг аварна”, “Залуус нэгдэж оролцоно” сэдэвт ажлуудыг зохион байгуулахаар болсон байна. Наймдугаар сарын 23-нд буюу өнөөдөр өглөө 07.00 цагт унадаг дугуйтай залуус нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн зүүн бүсийн ажилчдыг өөрсдийн хийсэн өглөөний хөнгөн цайгаар дайлж, ажилд нь тусалж, хог цэвэрлэн, явган хүний зам дагуух бордюрийг будах ажлыг өрнүүлээд байгаа юм. Мөн энэрэл нигүүсэл Ажиа Ринбүүчий гэгээнтний санаачилгаар сайн санаат хүмүүсийн хандиваар боссон “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийн бүтээн байгуулалтын ажилд нэгдэн, гадна талбайд нь сандал байрлуулах, гадна дотор цэвэрлэгээг хийх бөгөөд энэхүү цэвэрлэгээнд ашиглахугаалга цэвэрлэгээний зүйлсийг “Нарантуул” захад үйлажиллагаа явуулдаг иргэд хандивласан байна. Мөн Монголын залуучуудын өдрөөр байгууллага хамт олон, оюутан залуус цусаа хандивлах бөгөөд энэхүү аянд “урлаг, соёлын одууд, сошиал ертөнцөд идэвхтэй байдаг залуус нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Цус хандивлах үйл ажиллагаа 25-ны 09.00-13.00 цагт МЗХ-ны Залуусын нээлттэй танхимд болно. Усанд урссан ээжээсээ өнчирч хоцорсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат 7 настай У.Ууганбаатар, 5 настай У.Батсүх нарын хичээлийн хэрэгслийг МЗХ-ынхон таван жилийн турш бэлтгэж өгөхөөр батламж гардуулсан билээ. Тэд амлалтынхаа дагуу энэ өдөр хүүхдүүддээ хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгөх бөгөөд “Төмөр трейд” ХХК нь таван жилийн турш хичээлийн дүрэмт хувцас болон биеийн тамирын хувцасны хослолыг үнэ төлбөргүй хандивлахаар болсон сайхан мэдээ дуулгасан байна. байнгын ажил хийх боломжийг олгох зорилгоор “Цагийнажил-II” хөдөлмөрийн яармагийг энэ сарын 25-нд МЗХ-ны гадна талбайд зохион байгуулах гэж байна. Одоогоор 20 гаруй ажил олгогч байгууллагууд энэхүү яармагт оролцох хүсэлтээ ирүүлжээ. Тэрчлэн залуучуудынхаа дуу хоолойг сонсох уулзалт ярилцлага, чуулгшан зохион байгуулах зэргээр олон ажлуудыг зохион байгуулах ажээ.