Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, анхны албан ёсны тоглолтоо 10 дугаарсарын 5-нд Тайванийн шигшээ багтай хийнэ.
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан манай шигшээ баг өчигдөр эхний бэлтгэлээ хийсэн бол өнөөдөр хоёр дахь бэлтгэлээбазаагаад мягмар гарагт Тайванийг зорих юм.
“Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудтай үед шигшээ багаараа хангалттай хэмжээний бэлтгэл хийж чадаагүй ч олон улсын тэмцээний туршлага хуримтлуулах өдрүүд “Талын хөх чононууд”-ыг хүлээж байна.
Үндэснийшигшээ багийг өнгөрсөн сард, ОУХБХ-ны шигшээ багийн өдрүүдээр сонгон бүрдүүлсэн бөгөөд Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийх манай лигийн шилдэг 18 тоглогч хилийн дээс алхана. Мөн энэ сарын 15-23-нд 23 тоглогчоос бүрдсэн насанд хүрэгчдийн шигшээ баг Японд хамтарсан бэлтгэлд гарна.