БНХАУ-ын Цэргийн шинжлэх ухааны академийн харьяа Цэргийн шинжлэх ухааны нийгэмлэгээс 2014 оны 11 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулж буй тав дахь удаагийн “Сяншан” олон улсын бага хуралд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид оролцлоо.
Энэхүү бага хуралд Ази, номхон далайн бүс нутгийн улс орнуудын БХЯ, цэргийн удирдах дээд байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан, Хятадын цэрэг, улс төрийн өндөр албан тушаалтан, эрдэмтэн судлаачид оролцож байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын орчин, далай тэнгисийн аюулгүй байдал, терроризмтэй тэмцэх хамтын ажиллагаа зэрэг сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн хурал нь өмнөх жилүүдтэй харьцуулахад 1.5 сувгаар буюу зөвхөн эрдэмтэн судлаачид төдийгүй төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцож байгаагаараа онцлогтой болж байна. БНХАУ-ын Төрийн зөвлөх, Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюань “Хятадын Зэвсэгт хүчин болон Ази, Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавьж, хурлын ажиллагааг нээсэн байна. Түүнчлэн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн Жанжин штабын орлогч дарга, дэслэгч генерал Ван Гуань Жүн, Батлан хамгаалахын сайд А.Баттөр тэргүүтэй манай төлөөлөгчидтэй уулзаж, бүс нутгийн аюулгүй байдал, орчны өөрчлөлт зэрэг сэдвээр санал солилцсон байна.
One reply on “Монголын төлөөлөгчид “Сяншан” олон улсын бага хуралд оролцов”
Excellent post. I was checking continuously this blog and I’m impressed!
Very useful information specially the last part
🙂 I care for such information much. I was seeking this particular info for a long
time. Thank you and good luck.