ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон улсын цэргийн наадам-2021” цогцолбор тэмцээний хүрээнд явагдах “Танкийн биатлон” тэмцээнд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид 2021 оны наймдугаар сарын 10-ны өдөр Оросын холбооны улсыг зорьсон билээ. Сонирхуулахад, энэ жилийн “Танкийн биатлон” тэмцээнд 19 орны баг, тамирчид оролцохоор бэлтгэлээ хангасан ажээ.
ЗХЖШ-ын Материал, техникийн газрын штабын удирдлага, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Х.Санчирдоржийн ахалсан Монгол Улсын Зэвсэгт хүчний баг, тамирчид ОХУ-ын Москва хотноо хүрэлцэн очиж, тусгаарлалтад хоёр хоносон ба энэ сарын 13-ны өдөр дээрх тэмцээнийг зохион байгуулж явуулах “Алабино” полигоны ойролцоох цэргийн ангид шилжин байрлажээ.
Энэ сарын 16-ны өдөр тэмцээнд оролцох багуудын дунд танкийн өнгө болон оролцох танкуудыг сонгох сугалаа явагдсан бөгөөд манай улсын баг, тамирчид шар өнгийг сугалснаар Вьетнам, Сири, Венесуэл улсын баг, тамирчидтай нэг гараанд уралдахаар болсон тухай мэдээлэл ирсэн юм.
Тэмцээний урьдчилсан төлөвлөгөөгөөр
Ташрамд, “Олон улсын цэргийн наадам-2021”-ын нээлтэд зориулсан ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны өдөр болох ба энэ үеэр цэргийн мэргэжлийн олон улсын тэмцээнүүдийн нээлт хамтдаа явагдах юм.