Categories
мэдээ нийгэм

Монголын сэтгүүл зүйн ойг энэ сарын 4-нд тэмдэглэнэ

Үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран энэ сарын 4-ны өдөр Соёлын төв өргөөнөө тэмдэглэхээр боллоо. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаг бичиг гаргадаг бөгөөд энэ удаад мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын тухай ярилцах аж.

Нийслэлийн удирдлагууд энэ үеэр өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод хийж хэрэгжүүлсэн ажлаа сэтгүүлчдэд тайлагнахаас гадна нийслэлийн Засаг даргын Тамгын газар нээлттэй ил тод засаглалыг хэрхэн хөгжүүлж байгаагаа танилцуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *