Германы хөлбөмбөгийн “Transfermarkt.mn” вебсайт Азийн улс орон бүрийн хамгийн үнэтэй хөлбөмбөгчдийн зах зээлийн ханшийг гаргасан байна.
Тэгвэл тус үнэлгээнд Монголын хамгийн үнэтэй хөлбөмбөгчин Г.Ганбаярын зах зээлийн ханш 100 мянган евро буюу монгол мөнгөөр 350 сая орчим төгрөгийн үнэлгээтэй гэж тооцсон байна. Тэрээр Унгарын домогт хөлбөмбөгч Ференц Пушкашийн нэрэмжит акедемид суралцаж байгаа бөгөөд Унгарын дээд лигийн “Активал Чаквар” клубийн довтлогчоор тоглож байгаа юм.
Ердөө 15 насандаа Монголын дээд лигт “Хоромхон” багийн өмсгөлтэй талбайд гарч тоглож байсан Г.Ганбаяр одоогийн байдлаар “Активал Чаквар” клубийн төлөө 18 тоглолтод оролцож, нэг гоол оруулаад байна.