Categories
мэдээ нийгэм

Монголын жүдочид Узбекистанд бэлтгэл хийнэ

Олон улсын жүдо бөхийн холбооны 2022 оны цувралын анхны гранпри тэмцээн “Одивелас гранпри 2022” Португал улсад энэ сарын 28-30-нд болно. Монголоос 21 тамирчин оролцох бөгөөд уг багийг гавьяат тамирчин, дэлхийн аварга Г.Болдбаатар дасгалжуулах юм. Манай тамирчид Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо хоёр долоо хоногийн хамтарсан бэлтгэл хийж, тэндээсээ Португалийг зорих юм. Монголын багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Сумьяабазар, Б.Цогт-Очир, 66 кг-д Б.Нармандах, Г.Сод-Эрдэнэ, 73 кг-д Л.Анхзаяа, 81 кг-д Б.Мөррэнцэн, Б.Эрдэнэбаяр, 90 кг-д Г.Пунцагцэрэн, Б.Мөнхбаяр, -100 кг-д О.Хангал, Д.Мөнхтулга, +100 кг-д С.Бат-Орших нар хүчээ сорино. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү, 52 кг-д Ц.Гал-Од, 57 кг-д О.Оюунчимэг, 63 кг-д С.Лхагвадулам, Ц.Номин, 70 кг-д Ц.Энхчимэг, 78 кг-д Б.Ганзаяа, О.Хүслэн, +78 кг-д А.Адьяасүрэн нар барилдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *