“Буянт-Ухаа” спортын ордонд зургадугаар сарын 8-10-нд болох чөлөөт бөхийн “Монголиа опен” олон улсын тэмцээнд оролцохоор 12 улсаас мэдүүлгээ ирүүлээд байна.
Энэхүү найм дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Казахстан, Киргиз, Нигери, Австрали, Иран, Пуэрто-Рико, Гватемал улсын бөхчүүд хүч ур чадвараа сорихоор болсон бөгөөд энэ тоо нэмэгдэх магадлалтай.
Учир нь Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос 2018 оноос эхлэн чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүд, сонгомол бөхийн тус бүр дөрвөн тэмцээнд чансаа олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс манай оронд зохион байгуулдаг “Монголиа опен” ОУТ-д эмэгтэйчүүдийн дэлхийн чансаа олгох статустай болгох шийдвэр гарсан. Иймд дэлхийн шилдэг эмэгтэй бөхчүүд Улаанбаатарт ирж чансаагаа ахиулах нь тодорхой.