Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн тав дахь удаагаа гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. МЧБХ Биеийн спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа энэ тэмцээнд Өмнөд Монголын өөртөө засах орон, Индонези, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Якутын бөхчүүд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос техникийн төлөөлөгчөөр Япон улсын иргэн, олон улсын шүүгч Исао Окиямаг томилжээ.