Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас арьс ширний үйлдвэрүүдтэй танилцуулах уулзалт зохион байгууллаа.
Гутлын үйлдвэрүүд гутлынхаа чанар, загварт анхаарна гэв
“Сүүлийн 30 жилд манай салбарт том дэмжлэг ирсэн нь бондын хөнгөлөлттэй зээл байв. 2021 онд 25, 2022 онд 15 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл шийдсэн. Солонгос иргэн Монголд ирэхдээ дандаа л Солонгос хоолны газар, зочид буудлаар үйлчлүүлдэг. Бид ийм сэтгэлээр хандмаар байна. Бид ажилчдынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх фитнесийн талбай, ажилчдын байр зэргийг ашиглалтад оруулсан. Ажилчдаа Монголд үлдээхийн тулд бүх талаараа хичээж байна” гэдгийг онцолж байв.
Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны тэргүүн Д.Баярсайхан “Монголчуудын гутлын хэрэглээ 6 сая байдаг түүний 3 саяыг дотооддоо үйлдвэрлэхийг зорьж байна. Бид жилдээ гурван сая гутал хийх зорилготой байгаа. Одоогоор 1 сая гутал үйлдвэрлэж байна. Эхний ээлжинд түүхий эдийн чанарыг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Арьс, ширний үйлдвэр үнэгүйдүүлж байгаа нь түүхий эдийн чанараас шалтгаалдаг. Манай улсад ОХУ-ын Сибир, урагшаа Өвөрмонгол гэсэн хоёр том зах зээл бий. Бид гарал үүсэл нь тодорхой махан бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд малаа бүртгэлжүүлэх хэрэгтэй” гэлээ.
“Best shoes” компанийн загвар зохион бүтээгч “Манайх 2001 онд үүсгэн байгуулагдсан. Одоогоор 100 гаруй ажилтантай. Дотоодын зах зээлдээ уул уурхай, цэрэг цагдаа, онцгой байдал, төмөр зам гэсэн газруудад нийлүүлдэг. Арьсаа дотоодоос 100 хувь хангаж байна. Импортоор ул, үдээс, утас, зүү зэргийг авдаг. 2024 ондоо үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Ажилчдынх цалин дунджаар 1,500,000-3,000,000 төгрөг байгаа” гэв.
500 мянган үхрийн ширнээс эхний 20 хувь нь гоёлын хром болдог
“Best shoes” ХХК-ийн захирал Б.Түвдэнням “Бид өдөрт 300-360, 70,000 гаруй хос гутал үйлдвэрлэж байна. Манай суурилагдсан хүчин чадал нь өдөрт 600-700 хос гутал үйлдвэрлэх юм. Ирэх жилээс өдөрт 500 хос гутал үйлдвэрлэх зорилготой ажиллаж байна. Нэг гутал ойролцоогоор 120,000-250,000 төгрөгийн үнэтэй. Цэрэг, цагдаагийн байгууллагаас гадна, “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Багануур” компанид гутлаа нийлүүлдэг. Ажлын гутлын арьсыг дотоодоос хангаж байна” хэмээн ярилаа.
Гэмтэл багатай арьснаас дээд зэргийн арьс л гарна. “Булигаар” ХК үйлвэр одоогоор 70 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг аж.
“Булигаар” ХК-ийн технологич Б.Баттүшиг “Манайхтай байнгын харилцаатай 60-аад гутлын үйлдвэр байдаг. Мөн цүнх, куртик, гутал гээд бүх л төрлийн үйлдвэрүүдэд арьс нийлүүлж байна. Нийт борлуулалтын 20 гаруй хувийг экспорт эзэлдэг. Арьс боловсруулахад гэмтэл чухал байдаг. Амьдын болон нядалгааны үеийн гэмтэл, өвчлөлийн гэмтлүүд нь арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн өрсөлдөх чадварыг бууруулдаг. 500 мянган үхрийн ширнээс эхний 20 хувь нь гоёлын хром болдог” хэмээв.