Монгол Үндэсний Ардчилсан Намын шинээр сонгогдсон даргыг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг Дээд шүүх 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцлээ.
Монгол Үндэсний Ардчилсан намын Бүгд хурлын 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 02 дугаар тогтоолоор намын даргаар Б.Цогтгэрэлийг сонгосныг бүртгүүлэх хүсэлтээ тус намаас ирүүлсэн байна.
Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, хүсэлтийг хангаж шийдвэрлэв.