Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын ЗГ, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг өнөөдөр батална

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын “Газпром” компани “Союз Восток” хийн хоолойн төслийн ТЭЗҮ-ийг батлан, гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр болно.

Уг үйл ажиллагаанд Шадар сайд С.Амарсайхан, “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер нар цахимаар оролцох юм. “Союз Восток” төсөл нь “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн үргэлжлэл болж тавигдах аж.

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 15-ны өдөр хоёр талд хүлээлгэн өгсөн “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийн дараагийн шатны төлөвлөлтөд шилжих зураг төсөл, хайгуулын судалгааны ажлыг гүйцэтгэх тэмдэглэлийг эцэслэн гарын үсэг зурах ажлыг мөн зохион байгуулах тухай хоёр тал хэлэлцсэн талаар Шадар сайдын ажлын албанаас мэдээлж байв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *