Categories
мэдээ нийгэм

Монгол сурагч мэдээлэл зүйн олон улсын олимпиадийн анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Мэдээлэл зүйн Олон Улсын 32 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон А.Нямдаваа амжилттай оролцож, алтан медаль хүртжээ. Сингапур улсад есдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд онлайнаар зохион байгуулсан бөгөөд тус олимпиадаас Монгол Улсын анхны алтан медалийг авч, өндөр амжилт үзүүлжээ.

Мэдээлэл зүйн олон улсын олимпиадад Монгол Улс 1991 оноос хойш оролцож байгаа бөгөөд гурван хүрэл, нэг мөнгөн медаль авч байжээ. Харин энэ жил анхны алтан медалийг авчирч, амжилтаа ахиулаад байна.

А.Нямдаваа нь 2019 онд Азербайжан улсын Баку хотноо болсон 31 дүгээр олимпиадаас манай улсын анхны мөнгөн медалийг авч байсан ажээ. Сингапур улсын их сургууль алтан медаль авсан оролцогчдодоо тэтгэлэгтэй сурах санал тавьсан гэдгийг монголын багийнхан дуулгалаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *