Categories
мэдээ спорт

“Монгол шонхор” Д.Батсүмбэрэл ялагдлаа

Мэргэжлийн холимог тулааны урлагийн LFA холбооны LFA 96 өдөрлөг өнөөдөр АНУ-ын Канзас мужийн Парк хотын Хартман цэнгэлдэхэд зохион байгуулагдлаа.

Энэхүү өдөрлөгийн оргил тулаан болох хагас дунд жингийн аваргын бүсний төлөө Монгол Улсын тамирчин, MGL-1 холбооны гурван удаагийн аварга, АНУ-ын Dragon House холбооны аварга Д.Батсүмбэрэл Бразилын тулаанч Мэйкон Мендонкатай тулалдсан юм. Хоёр тулаанч таван үе ширүүн тулалдсаны эцэст Бразил тулаанч Мэйкон Мендонка 50-45, 49-46, 49-46 гэсэн шүүгчдийн шийдвэрээр ялж, аваргын бүсийг эзэмшихээр боллоо.

Энэхүү тулааныг UFC Fight Pass стриймин үйлчилгээгээр шууд дамжуулсан юм. Ялсан тулаанч нь UFC холбоотой гэрээ байгуулахад нэг алхам ойртох байлаа. Өдгөө 33 настай, “Монгол шонхор” хочит Д.Батсүмбэрэл ийнхүү мэргэжлийн холимог тулааны октагоноо найман тулаан хийж, долоо ялж, ганц ялагдсан үзүүлэлттэй болж байгаа бол түүний өрсөлдөгч өдгөө 28 настай, Бразилын тулаанч Мэйкон Мендонка 15 тулаан хийн 11 ялж, дөрөв ялагдсан үзүүлэлттэй боллоо

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *