Categories
мэдээ улс-төр

Монгол, Нидерландын парламентын гишүүд цахимаар уулзана

Брюссельд суугаа Элчин сайд О.Оч Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ази, Далайн орнуудын газрын захирал, хатагтай Карин Моссенлечнэртэй өчигдөр үдэлтийн уулзалт хийв.

Уулзалтаар талууд 2020 оны арванхоёрдугаар сард цахимаар зохион байгуулсан Монгол Улсын Гадаад хэргийн яам, Нидерландын Хаант Улсын Гадаад хэргийн яам хоорондын гурав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт амжилттай болсныг тэмдэглэж, уулзалтаар ярилцсан асуудлыг ажил хэрэг болгох чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.

Түүнчлэн, Монгол Улсын УИХ-ын Монгол-Нидерландын парламентын бүлгийн гишүүд Нидерландын Хаант Улсын парламентын гишүүдтэй цахимаар хийх уулзалтыг хэрэгжүүлэхээр ярилцав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *