Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит “Монгол бичгийн улсын уралдаан- 2017” удахгүй болох гэж байна. Үндэсний бичиг соёлоо хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн энэхүү улсын уралдааныг МУИС-аас 16 дахь жилдээ 2017 оны дөрөвдүгээр сарын 29-нд зохион явуулах гэж байна. “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” хэмээх сэдвийн дагуу монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүй, 120-140 үгэнд багтаан зохион бичсэн байх юм байна. Бүтээлийг энэ сарын 25-ны 17:00 цаг хүртэл хүлээж авах аж.
Уралдааны ангилал:
- Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагч
- ЕБС-ийн мэргэжлийн багш
- Их, дээд сургуулийн оюутан а. Мэргэжлийн б. мэргэжлийн бус
- Бүх нийтийн хүрээнд
Уралдааны журам:
- Төрийн болон хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид “Эх хэл, монгол бичгээ төгс эзэмшихийн учир утга” хэмээх сэдвийн дагуу монгол бичгээр алдаагүй зөв, сайхан найруулгатай, хичээнгүй, 120-140 үгэнд багтаан зохион бичсэн байна. Бийр, хулсан ба төмөр үзэг гэх мэт аль ч хэрэгслээр бичсэн байж болно.
- ЕБС-ийн мэргэжлийн багш (сорилго), их дээд сургуулийн оюутан (мэргэжлийн болон мэргэжлийн бус) мөн цахимд бичих чадварын төрөлд оролцох хүмүүс 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 10:00 цагт МУИС-ийн хичээлийн II байрны 343 тоотод хүрэлцэн ирж, уралдаандаа оролцоно уу.
Уралдааны дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, зохион байгуулагч байгууллагуудын цахим хуудас (www.num.edu.mn; http://ims-num.org) –аар зарлана.
Бүртгэл: 4 сарын 13-25-нд 10:00-17:00 хүртэл МУИС-ийн хичээлийн II байр, 3-р давхарт
Холбогдох утас: 88208537; 80805178
Шагналын сан: Ангилал тус бүрт:
- Тэргүүн байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
- Дэд байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
- Гутгаар байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
- Шагналт байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгал
Шагналыг “Үндэсний бичиг үсгийн баярын өдөр” гардуулна.
Зохион байгуулагч: МУИС-ийн ШУС-ийн ХУС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
Монгол бичиг соёлын “Хос уянга” нэгдэл
Хамтран зохион байгуулагч: МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн