Өмнөговь аймаг, Ханбогд сумын Жавхлант багийн нутагт зам тээврийн осол гарчээ.
Ослын улмаас суудлын автомашины төмөр хийцэд 2 хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр (2024.04.10) 09:39 цагт Онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Foton-BJ4253SMFKB-S” загварын зүтгүүрийн жолооч, Ханбогд сумаас Даланзадгад сумын чиглэлд иргэн Х-ийн жолоодож явсан “Тоёота грандмарк-2” загварын суудлын автомашинтай мөргөлдсөн байв.
Ослын улмаас суудлын автомашины эзэмшигч Х /21 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 9 минут ажиллан эсэн мэнд гаргаж, Сум дундын Эрүүл мэндийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн. Мөн суудлын автомашины зорчигч Д /26 настай, эрэгтэй/-гийн цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн тасгийн мөрдөгчид шилжүүлэн өгөв.
Эх сурвалж: ОБЕГ
2 replies on “Өмнөговь аймагт зам тээврийн осол гарч нэг хүн нас баржээ DNN.mn”
My brother suggested I would possibly like this website.
He was once entirely right. This post truly made my day.
You cann’t believe just how so much time I had spent for this information! Thanks!
Thanks for one’s marvelous posting! I quite enjoyed reading it, you
happen to be a great author.I will always bookmark your blog and will
eventually come back someday. I want to encourage continue
your great posts, have a nice morning!