Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр” 289 дүгээр тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх, “Осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” эрүүл мэндийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн “Миний гэр аюулгүй орчин” сэдэвт аяныг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллага, харьяа эрүүл мэндийн байгууллагуудын хэмжээнд зохион байгуулж байна.
Нийслэл хотын хэмжээнд 2017 онд үйлдэгдсэн 364151 захиргааны зөрчлийн 0,6 хувийг буюу 2028 нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн зөрчил эзэлж, өмнөх оны мөн үеэс 1353 нэгжээр буюу 3 дахин өссөн дүнтэй байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн 1 жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 9,6 хувиар буурч, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 2,2 дахин, зөрчил 3 дахин нэмэгдсэн байгаа тул энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хохирогчид тусламж үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна.
Мөн ахуйн осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралтын тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэж, 2017 оны байдлаар нийслэлийн Түргэн тусламжийн төвд ирсэн дуудлагын 15,8%, хүүхдийн өвчлөлийн 33 орчим хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эмнэлэгт хандсан байна.2017 онд хүүхдийн осол гэмтлийн өвчлөл өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар нэмэгдснээс түлэгдлийн 6051 тохиолдол бүртгэгдсний 69.3 хувь нь хүүхдийн дунд бүртгэгдсэн байна.
ХҮҮХДИЙН ОСОЛ ГЭМТЛИЙН ӨВЧЛӨЛ, УБ ХОТ 2017 ОН
Иймд эндэх ёсгүй эндэгдлийг буруулах, урьдчилан сэргийлэх, эцэг эх, асран хамгаалагчид олон нийтийн оролцоо, салбар хоорондын хамтын ажиллагааг идэвхижүүлэх, хүн амд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
“Миний гэр аюулгүй орчин” сэдэвт аяныг явуулснаар дараах үр дүнд хүрэх зорилго тавьсан.
1.Ахуйн осолгэмтлээсурьдчилансэргийлэхиргэдийн мэдлэг хандлага, хариуцлага сайжирна.
2.Осолгэмтэл,хүчирхийллээсурьдчилансэргийлэх,тусламжүйлчилгээүзүүлэхчиглэлээрсалбархоорондынхамтынажиллагаасайжирна;
3.Ахуйн осол гэмтэл, хүчирхийлэлд өртөгсдөд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгэний чанар, хүртээмж нэмэгдэж, хүний нөөцийн чадавхи сайжирна;
4.Эцэг эх, асран хамгаалагч, өсвөр насны хүүхдүүд миний биеийн аюулгүйн дүрэм “ Миний аюулгүй сүлжээ”-ний талаарх ойлголт мэдлэг хандлагтай болно.
5.Сургууль цэцэрлэг сувилалын эмч нарын анхан шатны тусламж үзүүлэх чадварыг дээшлүүлэх