Энэ сарын 01-ны өдрөөс эхлэн микро автобуснуудыг үйлчилгээнд явуулахгүй байх шийдвэр гаргаад байсан. Нийслэлийн Нийтийн тээврийн газраас наймдугаар сар хүртэл микро автобуснууд урьдын чиглэл, хуваарийн дагуу үйлчилгээнд явуулах шийдвэр гаргажээ. Бага оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооныхон болон нийтийн тээвэр хүрч үйлчилдэггүй алслагдсан дүүргүүд болон оройн 21.00 цагаас хойш микроавтобусаар үйлчлүүлдэг иргэд энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн юм. Мөн тус шийдвэрийг цуцлах, хойшлуулах хүсэлтийг харъяа байгууллагад гаргаж, хэдэнтээ эсэргүүцлийн жагсаал хийснээр энэхүү асуудлыг наймдугаар сар хүртэл түр хойшлуулсан байна.