Истанбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцонд 2020 оны долоодугаар сарын 9-ний өдөр 10100 метрийн өндөрт ихэр охид мэндэлсэн нь Монголын төдийгүй дэлхийн түүхэнд тохиосон ховорхон үйл явдал болсон билээ. Тухайн нислэгт 4 эмч, нэг сувилагч тохиолдлоор явж таарч долоон сартай дутуу төрсөн ихрүүдийг амжилттай эх барин авсан байдаг. МИАТ ХК-ний гүйцэтгэх захирал Д.Баттөр уг үйл явдалд талархан охидод болон ээжид нь МИАТ-ын онгоцоор насан туршдаа үнэгүй зорчих эрхийн бичиг гардуусан билээ. Эцэг эх нь охиддоо Б.Энхцэлмэг, Б.Энхжигүүр хэмээн нэрлэж, ихрүүд өдгөө 6 сар хүрч байна.