Германы Мюнхен хотод буудлага
спортын “Дэлхийн цом”-ын тэмцээнд энэ сарын 8-12-нд болно. Тэмцээнд оролцох
Монголын баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Олимпийн мөнгөн медальт, гавьяат
тамирчин О.Гүндэгмаа, ОУХМ Э.Даваахүү, О:Янжинлхам, С.Адилбиш, Ж.Ганхуяг
нарын 12 тамирчин цэц мэргэнээ сорино.
Багийн ахлагчаар үндэсний шигшээ
багийн ахлах мэргэжилтэн А.Энхтөр, дасгалжуулагчаар Л.Ундралбат нар ажиллана.