Categories
мэдээ нийгэм

Мазаалайг өсгөн үржүүлэхэд Хятадтай хамтарна

Байгаль
орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд
БНХАУ-ын Ойн үндэсний хорооны орлогч дарга Жан Ян Лонг тэргүүтэй
төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Талууд ойн салбарыг хөгжүүлэх,
цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, зэрлэг ан амьтан хамгаалах асуудлаар
ярилцаж,хамтран ажиллах боломжийн талаар харилцан санал солилцов.
Түүнчлэн мазаалай баавгайн амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг
нэмэгдүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлж, хамтран ажиллахыг БОНХЯ-ны
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд хүссэн юм. Тэрбээр “ Хятад улс
панда баавгайг өсгөн үржүүлж байгальд нь нутагшуулсан, дэлхийн байгаль
хамгаалах байгууллагын билэг тэмдэг болгож чадсан арвин туршлагатай. Бид
дэлхийд 20 гаруйхан үлдээд байгаа мазаалай баавгайгаа та бүхний
туршлага, дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд өсгөн үржүүлэх боломжтой
гэж үзэж байна” гээд мазаалайн амьдарч байгаа говийн их дархан цаазат
газрыг панда баавгайг өсгөж үржүүлсэн Сечуанг мужтай хамтын ажиллагаатай
болгох саналтай байгаагаа хэллээ. БНХАУ-ын Ойн үндэсний хорооны орлогч
дарга Жан Ян Лонг “Зэрлэг ан амьтанг хамгаалах нь дэлхий нийтийн үүрэг.
Бид пандаг үржүүлэхдээ бусад орны туршлага, дэмжлэгийг авч байсан.
Мазаалай баавгайг өсгөн үржүүлэхэд хамтран ажиллах саналыг хөрш орны
хувьд талархан хүлээн авч байна. Бидний хамтын ажиллагаа удахгүй ажил
хэрэг болно гэдэгт итгэлтэй байна” гэв. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга Ж.Батболд ирэх сард  БНХАУ-д ажлын айлчлал хийх бөгөөд энэ үеэр
хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдээ албажуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *