Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирчээ.
Тодруулбал 2020.10.28-ны өдөр 07:50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сум 2-р багийн нутаг “Савх” гэх газар асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин мөргөж зорчигч 35 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.
Иймд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.