Categories
мэдээ нийгэм

Машинаа халааж асаах гэж байгаад гал алджээ

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан хөдөө гадаа аль ч тохиолдолд машин техник асааж ажиллуулах, гэрийн галлагаа хийх зэрэгт сонор сэрэмжээ нэмэгдүүлэн аюулгүй байдлыг бүрэн ханган ажиллахыг анхааруулж байна. Мөн иргэн та анхаарал болгоомжоо нэмэгдүүлж, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирохгүй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.

Энэ сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын “Ганзам” 7-р багийн 1-р хэсэгт байрлах “Дэлгэрэх” зочид буудлын урд талд Уаз фургон автомашин шатсан дуудлага тус байгууллагад ирсэн аж. Энэхүү дуудлагын мөрөөр тус газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 7 алба хаагч, нэг автомашин техник хэрэгсэлтэйгээр шуурхай ажиллаж унтраасан байна. Машин шатсан шалтгаан нөхцөлийг тодруулахад машинаа асаахаар галлан халааж байхдаа гал алдсанаас үүдэн ийн машин шатсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *