Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхитай байна

2021 оны тавдугаар сары 17-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг хүргэж байна.

Ихэнх хугацаанд нийт нутгаар салхи шуургатай, гол төлөв нутгийн хойд хэсгээр нойтон цас орж, сэрүүхэн байхыг анхааруулж байна.

Хур тунадас: 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн айгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, 13-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 14-нд зарим газраар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 16-нд нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: 11-нд говь, тал, хээрийн нутгаар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр, 10-нд зарим газраар, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтээс 3 градус дулаан, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан байна. 10, 13-нд нутгийн өмнөд хэсэг, 15-нд нутгийн зүүн хагаст дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *