Маргааш буюу долдугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орохыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Тодруулбал долдугаар сарын 24-26-нд нутгийн зүүн хагаст, ялангуяа Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох аж. Иймд мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав.