Нийслэлийн хэмжээнд авто замыг өргөтгөн шинэчлэх, мөн “Гудамж” төслийн хүрээнд уулзваруудыг өргөтгөх зэрэг ажил үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор маргааш Баянгол дүүргийн Ахуй үйлчилгээний ордны уулзварыг түр хугацаагаар хаахаар болжээ. Ингэхдээ тухайн өдрийн 05.00-07.00 цагт хүртэл түр хаах аж. Энэ хугацаанд гүйцэтгэгч компани суурь хучилтын ажлыг хийх юм байна.