Categories
мэдээ нийгэм

Манай улс жил бүр 1-4 тэрбум төгрөгөөр сурах бичиг хэвлэж байна DNN.mn

Энэ хичээлийн жилд ашиглах 1-12 дугаар ангийн 138 төрлийн сурах бичгийг засварлаж, дахин хэвлэж байгаа аж.

Учир нь Монгол хэлний журамласан толь бичигтэй уялдуулж сурах бичгүүдийг зассан байна. 1.5 сая ширхэг номыг засварлан, хэвлэхэд 4.2 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичиг л хэвлэлтээс гарч, сурагчдын гарт очжээ.

ЕБС-ийн хөтөлбөр агуулгыг сүүлийн 15 жилд дөрвөн удаа өөрчилжээ. 2005 оноос 12 жилийн тогтолцоонд шилжсэний дараа сургалтын хөтөлбөр, агуулгад нийцүүлэн 1-12 дугаар ангийн сурах бичгийг шинээр зохиож байжээ. Манай улс жил бүр 1-4 тэрбум төгрөгийг сурах бичгийг дахин хэвлэхэд зарцуулж байна.

One reply on “Манай улс жил бүр 1-4 тэрбум төгрөгөөр сурах бичиг хэвлэж байна DNN.mn”

Сурах бичиг бичих нэрээр жил бүр мөнгө иддэг мафуудыг устгах хэрэгтэй. 1 гаргасан сурах бичгээ 12 жил ашиглая

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *