МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ ээлжит хурал болж өндөрлөлөө. Тус хурлаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Гэр бүлийн шүүхийг дагнасан хэлбэрээр нийслэл Улаанбаатар хотод байгуулна. Одоогоор манай улсад гэр бүлийн хэрэг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байна. Хоёр жилийн өмнө иргэний хэргийн шүүх жилдээ 60 гаруй мянган хэрэг шийдвэрлэж байсан бол одоо 80 гаруй мянган хэрэг шийдвэрлэж байгаа.
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар дараах гурван асуудлыг хэлэлцлээ.
- Монгол Улс Франц улстай ураны асуудлаар хамтарч ажиллах гэрээний талаар мэдээлэл сонсч дэмжлээ.
- Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн
- Хүүхэд, гэр бүлийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэж, хуулийн төслүүдийг дэмжив.