Categories
мэдээ улс-төр цаг-үе

МАН-ын УЗ: Л.Оюун-Эрдэнийг намын даргад дэвшүүлэхээр болжээ

Монгол ардын намын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.06.24/ хуралдаж, намын даргад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг томилох асуудалд санал нэгджээ.

Хурлын үеэр У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэд хандаж, “Ард түмний, нийтийн эрх ашгийн төлөө зоригтой шийдвэр гаргаж байгаарай” гэж захисан байна.

Эл саналыг У.Хүрэлсүх өөрөө гаргасан байна. Эл асуудлыг хэлэлцэх МАН-ын бага хурал маргааш өглөө 08.00 цагт Тусгаар тогтнолын оронд эхэлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *