МАН-ын шинэ даргыг сонгох санал хураалт дөнгөж сая дууслаа. Санал хураалтад 1300 төлөөлөгч оролцсон юм. Одоо XXVIII Их хурлын хүндэтгэлийн концерт болж байгаа бөгөөд тооллогын комисс энэ хооронд саналын хуудсыг тоолж дуусах ёстой. Хүндэтгэлийн тоглолтын дараа МАН-ын шинэ даргыг тодруулан зарлах юм.