Мал тооллогын 2022 оны улсын хэмжээний дүнгээр 305.1 мянган малчин мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна.
Өөрөөр хэлбэл малчдын тоог нийт ажиллагчидтай харьцуулахад ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг буюу 25.8 хувь нь малчид байна. Улсын хэмжээнд 2022 оны эцэст 941.6 мянган өрх бүртгэгдсэний 26.4 хувь нь малтай өрх байна.
Малчдын 15-34 насны залуу малчдын эзлэх хувийн жин 1.1 хувиар буурч, харин 35-59 хүртэлх насныхны эзлэх хувийн жин 0.7 хувиар, 60-аас дээш тэтгэврийн насныхны эзлэх хувийн жин 0.4 хувиар өссөн байна. Нийт малчдад залуу малчдын эзлэх хувийн жин жилээс жилд буурсаар байна.
2022 оны байдлаар нийт малчдын 95.7 хувь нь буюу 291.8 мянган малчин гар утас хэрэглэж байна. Мөн нийт малчдын 46.4 хувь нь буюу 141.7 мянган малчин интернэт хэрэглэж байгаа нь өмнөх оноос 32.9 мянгаар өссөн үзүүлэлт юм.