Categories
мэдээ нийгэм

“Малчдад тусалъя” аяныг эхлүүллээ

Өвөрхангай аймгийн хангайн бүсийн зарим сумын нутагт цас их унаж, хаваржилт хүндрээд байна. Тус аймгийн Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр сум зудын гамшгийн байдалд хүрсэн тухай нутгийн малчид мэдээлж эхэлсэн. Орон нутгаас авсан мэдээллээр Хужирт сумын урд тал, Өлзийтийн зүүн тал, Есөнзүйл сум бүхэлдээ цасан хучигдаж, мал бэлчээрлэх боломжгүй, зам даваа хаагдсан дур зураг үүсжээ. Мал төллөж эхэлсэн энэ үед өвс тэжээл олох, малчдад хүргэх ажил хамгийн их хүндрэлтэй болсон байна. Иймээс аймгийн Гамшгаас хамгаалах сангаас 23 сая орчим төгрөгийн өвс, тэжээл, бензин шатахуун, машин тэрэгний туслалцаа үзүүлж, зам, давааг нээх ажлыг эхлүүлсэн байх юм. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас авсан хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр Бат-Өлзий, Нарийнтээл сум цагаанаар зудархуу болсон бөгөөд хаваржилт хүндэрч болзошгүй байдал тулгарчээ. Иймд сэтгүүлчдийн нэгдсэн “Бичиг занги” ТББ-аас малчдадаа тус дэм болохыг зорьж “Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл “Малчдад тусалъя” аян 20 хоногийн хугацаанд үргэлжлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *