Categories
мэдээ нийгэм

Мал төллөлт 43 хувьтай байна

Өнөөдрийн
байдлаар нийт эх малын 42.9 хувь буюу 10.2 сая эх мал төллөж 10.0 сая
төл хүлээн аваад байна. Энэ нь өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдсэн
үзүүлэлт юм. Үүнээс 28.9 мянган ботго, 69.9 мянган унага, 239.3 мянган
тугал, 5.3 сая хурга, 4.4 сая ишиг бойжиж, төл бойжилт 98.3 хувьтай
байна.

Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс,
хөдөө аж ахуйн байгууллага хамтран өвөлжилт, хаваржилт хүндэрсэн
аймгуудын малчин өрхөд тусламж үзүүлэх цувааг хүргүүллээ. Энэхүү
тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн 2.4
сая ам.долларын санхүүжилтээр өвс, тэжээл, малын эм, бэлдмэл, хүнсний
бүтээгдэхүүний багцыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор,
Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 сумын 4390 өрхөд орон
нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан хүргүүлсэн нь хаваржилтын
хүндрэлээс урьдчилан сэргийлэхэд дэмжлэг боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *