Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын хүрээнд мал, махны арилжааг биржээр эхлүүлжээ.
Хөдөө аж ахуйн бирж нь мал, махны арилжааг худалдагч, худалдан авагч нь хаанаас ч захиалга өгдөг нээлттэй, хялбар системийг бий болгосон аж. Мөн захиалга дээр тулгуурласан арилжаа, дуудлага худалдааг байнга зохион байгуулах юм байна.
Тус биржийн арилжаа нь малчдад нөөцөлсөн махаа хадгалалтын нөхцөлөөс шалтгаалан муутгах эрсдэлээс сэргийлэх, тээврийн зардал төлөхгүйгээр орон нутгаасаа мал, махаа худалдаалах боломжтой юм.
Эхний арилжаанд Архангай, Өвөрхангай, Төв аймгаас малчид оролцож нийт 238,7 сая төгрөгийн арилжаа явагджээ. Үүнд 350 толгой хонь, 52 тонн хонь, ямааны мах арилжигдсан байна. Мал, махны арилжаа нь цаашид Хөдөө аж ахуйн биржээр тогтмол зохион байгуулагдах аж.