Categories
мэдээ нийгэм

Махны үйлдвэрийн 41 ажилтан хорджээ

Баянхонгор аймгийн төв, Баянхонгор суманд үйл ажиллагаа явуулдаг “Баянхонгор констракшн” компанийн “Мах март” үйлдвэрийн байранд хүн ухаан алдсан гэх дуудлага энэ сарын 25-ны 09:30 минут орчимд яаралтай тусламжийн төвд иржээ.

Дуудлагын дагуу очиход тус үйлдвэрийн байранд нэг хүн ухаан алдсан, хоёр хүн хүнд, 38 хүн хөнгөн байдлаар хордлогод өртсөн байсныг эмнэлэгт яаралтай хэвтүүлэн хордлого тайлах эмчилгээ хийж, үзлэг шинжилгээнд хамруулжээ.

Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд МХЕГ-аас мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж байна. Урьдчилсан байдлаар агуулах, зооринд хөргүүрийн зориулалтаар ашигладаг ферон R-22 алдагдсаны улмаас ажилчид хордсон байж болзошгүй аж. Прокурорын хяналтан дор аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран үйлдвэрт үзлэг, шинжилгээг үргэлжлүүлэн хийж, ослын хор уршгийг арилгахаар ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *