Categories
мэдээ улс-төр

Махны экспортод тавих стандартыг нутагшуулахад туслахыг хүслээ

ХХАА-н сайд Р.Бурмаа Евразийн эдийн засгийн комиссын Зөвлөлийн гишүүн хатагтай Т.Д.Валоваяг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хатагтай Т.Д.Валовая “Хөдөө аж ахуйн бараа, бүтээгдэхүүнийг Евразийн орнуудын зах зээлд экспортлоход тулгардаг мал эмнэлэг, хорио цээрийн асуудлаар холбогдох байгууллага, аж ахуй нэгж, албан тушаалтнуудыг хамарсан дугуй ширээний уулзалтыг ХХААЯ-тай хамтран зохион байгуулах боломж бий. Ингэснээр Монголын компаниуд олон улсын стандартад нийцсэн мах экспортлох боломж бүрдэнэ” хэмээн онцоллоо.
Сайд Р.Бурмаа хатагтай Т.Д.Валоваягийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд, тарифын (тарифыг бууруулах, тэглэх зэрэг асуудлууд орно) болон тарифын бус (тээврийн, эрүүл ахуйн, мал-эрүүл ахуйн, ургамлын хорио цээр зэрэг орно) хориг саадыг арилгах, Евразийн эдийн засгийн комиссын гишүүн орнуудаас техникийн баг илгээж Монголын мал нядалгаа, мах боловсруулах үйлдвэрүүдэд хянан баталгаа тогтмол хийхийг хүсэв.
Мөн махны экспортод тавих Евразийн эдийн засгийн комиссын стандарт шаардлагыг нутагшуулахад техник туслалцаа авах, Евразийн нутаг дэвсгэрээр Монголын бараа бүтээгдэхүүний экспорт, импортыг саадгүй дамжин өнгөрүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулахыг хүслээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *