Өчигдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд асан Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон. Уг хурлыг өнөөдөр өглөө 9 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Шүүх хурлаар Г.Шийлэгдамба болон түүний найз О.Даваасүрэн, ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэг, “Метро нэтворк” компанийн захирал Э.Гантулга нарт холбогдох их хэмжээний авилгын хэргийн хянан хэлэлцэж байгаа юм.
Уг шүүх хурлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаатар даргалж, шүүгч С.Оюунчимэг, З.Болдбаатар нарын шүүгдэгч нарыг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдааныг долдугаар сарын 6-ны өдрийн есөн цаг хүртэл хойшлуулсан байсан ч дахин хойшлогдож өчигдөр хуралдсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Г.Шийлэгдамбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-р буруутгаж шүүж буй юм. Харин Г.Ганчимэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1, Э.Гантулга, О.Даваасүрэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдээд байгаа аж.