Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн бүтээн байгуулалтын хүрээнд “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл”-ийн санхүүжилтээр “Тэнгэр плаза” үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний цогцолбор Баянзүрх дүүрэгт нээгдсэн байна.
Тус шинэ худалдааны цогцолбор төв ашиглалтад орсноор 76 хүн ажлын байртай болжээ. Нийт 11,460 метр талбай бүхий хоёр давхар тус худалдааны цогцолбор төвийн гаднах талбайд 300 гаруй автомашин зогсох боломжтой аж. Түүнчлэн байгаль орныг дэмжигч тус байгууллага шинэ худалдааны төвийнхөө талбайд гацуур зэрэг нийт 2000 гаруй мод тарьжээ.
Онцлоход, тус худалдааны төвд мах боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд махыг хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаа юм байна.