Categories
мэдээ нийгэм

МАХ-ноос тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж, зөрүүг нь багасгахыг шаардав

Ахмад настан жилд нэг удаа зургаан сарын хугацаатай тэтгэврийн зээл авах  эрхтэй

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ахмадын холбооноос тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийж байна. Тэд тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлж, тэтгэврийн зөрүүг багасгахыг шаардаж байгаа юм.

“2022-2023 онд тэтгэврийн зөрүүг арилгахыг шаардаж байна. Сүүлийн үед тэтгэврийг 500-600 мянга болгож өгөөч гэсэн шаардлага тавьж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500-600 мянган төгрөгөөр тогтоовол тэтгэврийн доод хэмжээ нэмэгдэнэ.

Үүний цаана олон жил ажилласан эсэх, авч байсан цалингийн хэмжээ, хүнд хортой нөхцөлд ажиллаж байсан гэх мэт олон хүчин зүйл тэтгэврийн хэмжээнд нөлөөлөх ёстой. 500-600 мянган төгрөгийн тэтгэвэр авах ёстой хүн 350 мянган төгрөг авч байна. Тасралтгүй 30-40 жил ажилласан багш, үйлчлэгч, тогооч зэрэг хүмүүс 350 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа хэрнээ завсар нь шоронд оронд хоригдож байсан, ажилгүй байсан хүмүүс яагаад өндөр цалин авч байна вэ.

Жишээ татахад, одоогийн УИХ-ын гишүүд тэтгэвэрт гарахад 1,3 сая төгрөгийн тэтгэвэр авах болно. Харин 10 жилийн өмнөх УИХ-ын гишүүд 600 мянган төгрөгийн тэтгэвэр авч байна. Маш өндөр зөрүү гарч байна.” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *