Монгол Улсад гахайн африкийн мялзан өвчин гарч нийгмийг цочроогоод байгаа билээ. Үүнээс үүдэн мэргэжлийн байгууллагууд нийслэл, орон нутагт халдвар авсан гахайнуудыг устгалд оруулаад байгаа юм. Мөн бүтээгдэхүүн хэрэглэхдээ эргэлзээтэй байгаа тул Мах импэкс ХК-ийн Хиам консервийн үйлдвэрийн Ерөнхий технологич Р.Отгонтой уулзаж энэ өвчний талаар болоод эцсийн бүтээгдэхүүнд уг өвчний вирус хадгалагддаг эсэх талаар дараахь тодруулгыг авлаа.
-Африкийн гахайн мялзан өвчин гарч, нийгэмд багагүй цочроо үүсгэлээ. Гахайн мах, өөх орсон бүтээгдэхүүн идэж болохгүй гэсэн мэдээлэл ч багагүй тархлаа. Салбарын ууган үйлдвэрийн хувьд танай компани ямар арга хэмжээ авч байна вэ?
-Мал, малын гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж зах зээлд гаргадаг компанийн хувьд гахайн африкийн мялзан өвчин гарсанд харамсаж байна.
Үндсэн түүхий эд буюу малын өвчин гарахад үйлдвэрлэлд маш их хүндрэл учруулдаг.
Манай компани бүтээгдэхүүндээ Европын холбооны улсаасимпортоор оруулж ирсэн гахайн мах, өөхийг ашигладаг.Тиймдээчбидний таамаглаж байсанчлан шинжилгээний дүн, хариу маш сайн гарсан. Бид гахайн мах, өөхөө гарал үүсэл нь тодорхой эрүүл мэндийн шаардлага хангасан HACCP тогтолцоо нэвтэрсэн газраас авдаг. Мэргэжлийн хяналт, Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын төв лаборатори, гаалийнхан ч импортын бүтээгдэхүүнд холбогдох шинжилгээ хийдэг.Гарал үүсэл, шинжилгээний бичиг баримт бүрэн байдагучраасямар нэгэн эрсдэлтэй байдал үүсээгүй. Гэхдээ энэ өвчний тархалтаас үүдэн хэрэглэгчдийн дунд эргэлзээ бий болсон байна. Хэрэглэгчид маань бидэн рүү утсаар болон олон нийтийн сүлжээгээр холбогдож асууж тодруулж, цаашдаа ч анхаарал хандуулж ажиллаач гэсэнсаналсэтгэгдлийг хэлж байна. Хэрэглэгчдийн санал хүсэлтийн дагуу бид холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа.
-Тухайлбал?
-Бид 1946 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа Мах импэкс ХК-ийн Хиам консервийн үйлдвэр буюу боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хамт олон. 1970-аад оныдунд үеэс манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжиж Монгол Улсын хүн амыг хиам, консерв, боловсруулсан бүтээгдэхүүнээр хангах зорилготойгоор ажиллаж ирсэн. Баялаг түүх, арвин туршлага, олон жил ажилласан мэргэшсэн хамт олон, ОХУ, Герман улсад мэргэжил эзэмшсэн өндөр зэргийн технологичид олон байдаг учраас тэдэнтэйгээ зөвлөлдөж байгаад 2004 оноос өмнөх буюу гахайн мах, өөхний хэрэглээ бага байх үеийн орц, жороор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхлээд байна. Өөрөөр хэлбэл, гахайн мах, өөх ордог байсан зарим бүтээгдэхүүндээ үхрийн өөх, хонины сүүлийг ашиглаж эхэлсэн. Энэ мэдээж хэрэглэгчдэд маш их таалагдаж байгаа. Мөн олон төрлийн сонголтыг бий болгож, зах зээлд гаргаснаа дуулгахад баяртай байна.
-Би сониныхоо уншигчдын эргэлзээг тайлах үүднээс асууж байна. Танай компанийн бүтээгдэхүүнд ашигладаг гахайн мах өөхөнд дээрх өвчний вирус байхгүй биз дээ?
-Манай үйлдвэр нь чанарын удирдлагын тогтолцоо ISO: 9001 стандартыг үе шаттайгаар нэвтрүүлсэн. Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлснээр бүтээгдэхүүнд орж байгаа түүхий эдийн шинжилгээ, түүнийг дагалдах бичиг баримтын бүрдлийг шаарддаг. Энэдагууманайкомпанид нийлүүлэгдэж байгаа үндсэн болон туслах жор, түүхий эд, сав баглаа боодол гээд үйлдвэрт хэрэглэгдэж байгаа бүх зүйлийн гарал үүсэл нь тодорхой, орчин үеийн стандартуудыг хангасан байдгаараа онцлогтой.
Үйлдвэрт ажиллаж байгаа ажилтнууд хүртэл эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж, холбогдох шинжилгээнүүдийг өгсөн байдаг. Ямарнэгэн өвчтэй хүнийг ажиллахгүй гэсэн заалттай шүү дээ.
Тэгэхээр энэ стандарт, шаардлагад нийцсэн чанар аюулгүй байдлыг нь бататгасан баримт, бичигтэй Европын холбооны улсаас импортоор орж ирсэн гахайн мах, өөхийг бид үйлдвэрлэлдээ ашигладаг. Мэдээж европоос монгол руу ирэхдээ европын олон орны газарнутгийгдамждагучраас холбогдох шинжилгээнүүдэд бүрэн хамрагдсан эрүүл мах, өөх ашигладаг. Тиймээс Мах импэкс компанийн бүтээгдэхүүнд эргэлзэх хэрэггүй.
-Танай компани дотоодын лаборатортой биздээ. Өдөр тутмын хяналт шалгалт тавьдаг уу?
-Байлгүй яахав. Өдөр болгон үйлдвэрийн шат дамжлага бүрт хяналт тавьж, бүтээгдэхүүний чанарыг сахиулж байдаг. Ер нь, хиам үйлдвэрлэгч компаниуд дотоодын лабораторгүй байна гэдэг маш том эрсдэлийг дагуулж байна гэсэн үг. Тиймээс дэргэдээ лабораторгүй үйлдвэрүүд байхгүй гэдэгт найдаж байна.
-Энэ өвчин хүнд халддаггүй, эрсдэлгүй гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлсэн. Гэвч одоог болтол эргэлзээ тайлах мэдээллийг өгөхгүй байна. Мэргэжлийн хүний хувьд энэ өвчний шинж тэмдэг, хэрхэн устдаг талаар судалсан байх?
-Гахайн мялзан өвчин нь хүнд халдварлахгүй, аюулгүй гэдгийг Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга бөгөөд Монгол Улсын малын ерөнхий эмч Түмэндэмбэрэл гуай хэлсэн шүү дээ. Мөнэнэ тухай оросын мал эмнэлгийн сайтад ч мэдээллэсэн байна лээ. Дулааны боловсруулалтад бүрэн устдаг гэдгийг тодотгосон байгаа юм. Тодруулбал, +60C хэмд 20 минут чанахад бүрэн устдаг. Тиймээс хэрэглэгчдэд хэлэхэд эцсийн бүтээгдэхүүнд ямар ч эрсдэлгүй гэдгийг хэлье. Харин солонгос хоолны газруудад хийдэг самгёбсал буюу гахайн махыг шарж идэхдээ бүрэн гүйцэд болгож идээрэй гэдгийг мэргэлжийн хүмүүс зөвлөж байна лээ. Би ч гэсэн мэргэжлийн хүний хувьд гахайн махыг бүрэн гүйцэд боловсруулж идэж байхыг хэрэглэгчдэдээ зөвлөж байна.
-Та бүхний хийж байгаа уламжлал, хувилбар жор гахайн мах, өөхтэй хиам хоёрын ялгаа юу байдаг вэ?
-2007 оноос хойш энэ салбарт олон сайхан үйлдвэр бий болсон. Энэ үеэс л гахайн мах, өөхийгхиаманд хэрэглэж эхэлсэн. Хиаманд гахайн өөх тэр дундаа нурууны өөхийг ихээр ашигладаг. Ихэнх үйлдвэрийг гахайн өөхөө европын холбооны улсаас авдаг гэж найдаж байна.
Манай компанийн хувьд хиамандхийдэгжор, бүрхэвч, амтлагчаа ХБНГУ-аас импортолж авдаг. Мөн тоног төхөөрөмж ч тус улсынх. Европ тэр дундаа герман технологиор хиам хийнэ гэдэг бол зайлшгүй гахайн мах, өөхийг ашигладаг. Гахайн махаар хийсэн хиам нь зөөлөн амтлаг, өнгөлөг болдгоороо онцлогтой. Энэ жишигт хүргэхийн тулд гахайн махыг ашигладаг. Мэдээж Монгол Улс малын орон учраас үхрийн өөх, хонины сүүлийг хийснээр бүтээгдэхүүн амтлаг болно.
-Цаашид яах юм бэ. Гахайн мах, өөхийг хязгаарласан хэвээр байх уу. Салбарынхаа маргаашийг хэрхэн харж байна вэ?
-Зах зээлд худалдаалагдаж байгаа мах, махан бүтээгдэхүүнүүд мэргэжлийн байгууллагын хяналт, шинжилгээнд хамрагдсан гэдэгт би итгэж байна. Тиймээс мэргэжлийн байгууллагууд хэрэглэгчдэд үнэн зөв мэдээллийг өгөх нь зүйтэй байх. Манай компанийн хувьд арвин туршлагатай, энэ салбартаа манлайлагч байдгийн хувьд хэрэглэгчдэдээ хувилбар жороор стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, санал болгож байна. Гахайн мах, өөхтэй үндсэн бүтээгдэхүүн ч худалдаанд гарна. Өөрсдөө үйлдвэрлэхээс гадна салбарынхаа төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтраад бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг “шинэ залуу” үйлдвэрүүддээ сургалт явуулахаар төлөвлөж байна. Мэргэжлийн байгууллагуудаас ч ийм санал тавьсан. Энэ сургалтад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа 30 гаруй компаниуд хамрагдах байх. Цаашдаа импортоос хараат бус монгол малынмах, өөх түлхүү ашиглах чиглэлээр эрдэмтэн докторуудтай санал солилцоод эхэлсэн.
-Нийгэмд үүссэн энэ байдал компаниудын борлуулалтад шууд нөлөөлсөн нь ойлгомжтой. Танай компанийн хувьд ямар эрсдэл хүлээв?
-Компанийн гэхээсээ илүү салбарын нэр хүндийн асуудал яригдлаа шүү дээ. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд эрсдэл үүссэн нь ойлгомжтой. Гэхдээ 73 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа манай компанид олон арван жил итгэж, бүтээгдэхүүнийг маань тогтмолхэрэглэдэг, бидэнд найдаж, холбогдож асууж тодруулж байсан бүх хэрэглэгчдэдээ баярлалаа. Хэрэглэгчдийнхээ итгэлийг алдахгүйн тулд манай хамт олон хичээн ажиллах болно.
Хохирлын хувь хэмжээг тооцож, холбогдох байгууллагуудтай хамтарчажиллахболно. Мөн нийгмийн нүд чих нь байдаг хэвлэлмэдээллийн байгууллагуудад баярлалаа.
-Хэрэглэгчдийн дунд сар шинийн баярын ширээ хиамгүй, зуушгүй байх нь гэдэг айдас байлаа. Харин хувилбар жорын бүтээгдэхүүн гарснаар олон эзэгтэйн санааг амраах байх гэж найдаж байна?
-Тийм ээ. Гэрийн эзэгтэй нар маань баярын ширээний хоол хүнс элбэг дэлбэг, олон төрөл байвал тэр жилдээ өнгөтэй, сайхан байна гэж бэлэгшээдэг шүү дээ. Тийм учраас хэрэглэж сурсан, итгэлийг тань алдаж үзээгүй, эрүүл хүнсний аюулгүй байдлыг бүрэн хангаж, олон улсынчанарын стандартын дагуу хийгддэг Мах Импэксийн бүтээгдэхүүнийг сэтгэл амар хэрэглэхийг уриалж байна. Мөн манай компанийн хувьд сүүлийн найман жил тогтмол хийж хэрэглэгчдэдээ борлуулж байгаа бүтээгдэхүүн бол “Нүүдэл” брэндийн хонины махтай, үхэр хонины махтай бууз юм. Агаарын бохирдол, хүмүүсийн завгүй байдлаас үүдээд бэлэн бүтээгдэхүүний захиалга маш их нэмэгдсэн. Энэ жилээс эхлэн тогтмол хэрэглэдэг үнэнч хэрэглэгчдэдээ гарын бэлэгтэйгээр хүргэлт хийж байгаа.
Ц.ХАС