Домогт дуучин Майкл Жексоны аялан тоглолтынхоо үеэр өмсөж байсан хүрмийг Америкийн Нью-Йорк хотын дуудлага худалдааны “Julien’s Auctions” ордонд үнэ хаялцуулж, 298 мянган ам.доллараар худалджээ. Мөнгөлөг цахилгаануудтай, хар суран оруулга бүхий уг хүрэмний анхны үнэ нь 80-100 мянган ам.доллар байсан байна. Энэ хүрмийг Жексон 1987 оны есдүгээр сараас эхэлж, 1989 оны нэгдүгээр сард дууссан “Bad Tour” аялан тоглолтынхоо үеэр өмсөж байжээ. Хүрмэн дээр мөн алдарт дуучны гарын үсэг байгаа аж. Дээрх хүрмээс гадна өөр алдартнуудын 800 гаруй эд зүйлийг дуудлага худалдаанд тавьсан байна. Тухайлбал, Элвис Пресли, Боб Дилан, Эрик Клэптоны цахилгаан гитар, Арета Франклины даашинз болон өндөр өсгийтэй гутал, Мадоннагийн гоёл чимэглэлийг дэлгэжээ.
Categories