Жүдо бөхийн ДАШТ ОХУ-ын Челябинск хотноо үргэлжилж байна. Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойргийн барилдаандаа БНХАУ-ын тамирчин, тивийн нээлттэй тэмцээний мөнгө, хүрэл медальт Шье Шишитэй учраа тааран өрсөлдөж, ялсан ч удаах барилдаанд Японы Кондо Амид юко үнэлгээгээр ялагдаж, тэмцээнээ дуусгалаа.
Ийнхүү 2013 оны Дэлхийн аварга, МУГТ М.Уранцэцэг энэ удаагийн дэлхийн аваргыг өндөрлүүлж байна. Манай бөхийг ялж, шөвгийн наймд шалгараад байсан 2014 оны бүх Японы аварга Кондо Ами хагас шигшээд ОХУ-ын Кузнецоваг ялснаар мөнгөн медалийн төлөө барилдахаар шалгараад байна. 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр болох өнөөдөр эмэгтэйчүүдийн -48 кг-д өрсөлдсөн Г.Отгонцэцэг шөвгийн 32-т, МУГТ М.Уранцэцэг шөвгийн 16-д шалгарсан амжилтыг үзүүлжээ.
One reply on “М.Уранцэцэг тэмцээнээ дуусгалаа”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru