2024 оны аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд Тайвань улсын Тайпэй хотод болсон муай тай боксын Азийн цомын тэмцээнд Монголын баг тамирчид амжилттай оролцож, 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ.
Тодруулбал, Э.Ариунзаяа (вайкру), Б.Амгаланбаяр элит ангилал 60 кг, Н.Алтанбаяр элит ангилал 71 кг-д алтан медаль хүртлээ. Харин Б.Санчир элит ангилал 57 кг, Э.Ариунзаяа U23 насны 54 кг-д мөнгө, Н.Цогтгэрэл элит ангилал 51 кг-д хүрэл медаль хүртлээ.