JTBC суваг саяхан “Strong Girl Nam-soon” шинэ цувралаа цацаж эхэлсэн нь Өмнөд Солонгосын зах зээлд эрэлт өндөр байна.
2017 оны “Strong Girl Bong-soon” цувралын нэг хувилбар болох энэ бүтээлийн эхний анги аравдугаар сарын 7-нд цацагдсан бөгөөд долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад шинэ ангиуд нь цацагдаж байгаа.
Өнгөрсөн ням гаригт дөрөвдүгээр анги нь JTBC сувгаар цацагдсан юм. Бас Netflix видео стриминг платформд шинэ ангиуд нь зэрэг нийтлэгдэж байгаа.
Цувралын нэг, хоёрдугаар ангиуд тухайн өдрийнхөө хамгийн өндөр үзэлттэй шоунуудын нэг ба хоёрдугаар байранд 4.3 хувь, 6.1 хувийн үзүүлэлттэй жагссан тухай Nielson Korea агентлаг мэдээлсэн юм.
Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд цацагдсан гурав, дөрөвдүгээр ангиуд нь 8.0 ба 9.8 хувийн үзүүлэлтээр мөн жагсаалтын гурав, хоёрдугаар байруудад жагсжээ.
Энэхүү цувралд бага насандаа Монголд төөрч үлдсэн Нам-сүн (жүжигчин И Юү Ми) охин том болсныхоо дараа төрүүлсэн эцэг эхээ олохоор Сөүл хотын Каннам дүүрэгт ирж байгаа түүхийг өгүүлдэг.
Тэрбээр ээжийнхээ талын удмыг дагасан байгалийн онцгой хүч чадалтай бүсгүй юм.
Энэ цувралын зургийн зарим хэсгийг Монголын тал нутагт авч, жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Батсумъяа нар Нам-сүг өсгөж хүмүүжүүлсэн монгол аав, ээжийн дүрийг бүтээжээ.