Монголбанк өнгөрсөн сард 931.9 кг үнэт металл худалдан авчээ. Оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 429.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 828.8 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.