Монгол Улсын Dota 2-ийн баг “Ханжоу 2022” 19 дэх удаагийн Азийн наадмын Esport Dota 2 төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Манай баг эхний үеийн яллалтыг авсан ч хоёр дараалан өөрийн таавраа алдсан юм.
Сүүлийн үед хоёр багийн өрсөлдөөн маш хүчтэй байв. БНХАУ-ын баг сүүлийн хоёр рошаныг унагааж чадсанаар манай багийн баатруудыг хүндхэн байдалд оруулсан нь тоглолтыг хувь заяаг шийдсэн гэж болно. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Азийн наадмаас И-спортын төрлөөр медаль хүртэж байна.
Манай улсын шигшээ баг нэг хожил, нэг хожигдолтойгоор С хэсгээс гарсан. Хасагдах шатны эхний тоглолтдоо Казахстан улсын шигшээ багийг 2:1 харьцаатайгаар ялсан. Харин хагас шигшээд Киргизстан улсын багтай тоглож хоёр үе илүүрхсэнээр аваргын алтан медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм.
Монгол Улсын шигшээ буюу IHC esports багийн бүрэлдэхүүнд 423 буюу А.Билгүүн, sanctity буюу О.Сүхбат, 11 буюу Б.Мөнх-Эрдэнэ, Ace12 буюу Н.Батбаясгалан, Se буюу Д.Төгстөр нар багтсан. Харин багийн дасгалжуулагчаар Э.Тэмүүлэн ажилласан байна.