Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Монгол Улс он гарснаас хойш нийт 161 улстай худалдаа хийжээ DNN.mn

Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум америк ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум америк доллар, импорт 7.6 тэрбум америк ам.доллар болж, тэнцэл 4.9 тэрбум америк долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.9 (16.9%) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (24.3%) тэрбум америк доллароор, импорт 458.5 (6.5%) сая америк доллароор, тэнцэл 2.0 (67.6%) тэрбум америк доллароор тус тус өсжээ гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

One reply on “Монгол Улс он гарснаас хойш нийт 161 улстай худалдаа хийжээ DNN.mn”

Ийм олон улстай худалдаа хийж байгаа бол 30-40тэрбум ам долл болоход ойрхон л юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *