МУИС-ийн Улаанбаатар Сургуулийн Түүх, археологийн багш Т.Идэрхангай ахлагчтай судалгааны анги нь өнгөрсөн оны зургаадугаар сард Хонгор сумын Гавилуй уулын хоёр бунхант булшийг малтан судалж, 26 дэсийн 28 ширхэг олдворыг танилцуулж байв. Харин энэ жилийн тухайд аймгийн Засаг даргын дэмжлэг, орон нутгийн санхүүжилтээр малтлага судалгааны ажлыг зургаадугаар сарын 25-наас эхэлсэн юм. Түүнчлэн Сяньбигийн үеийн язгууртны хоёр бунхант булшинд малтлага судалгаа хийснээс том хэмжээтэй бунхант булш нь эрт үед тоногдсон байдалтай олдсон бол нөгөө бунхан огт хөндөгдөөгүй бүтнээрээ байжээ.
Тус бунхан дотор хойд талд бүтэн хоёр язгууртны хөндөгдөөгүй оршуулга зэрэгцээ байрлах бөгөөд бунхны үүдэнд зарц бараа бологсод бололтой хүмүүсийг язгууртан руу харуулж суугаа болон хагас суугаа байдлаар тавьсан байдалтай бүтэн хоёр хүн олджээ. Мөн 20 гаруй шавар ваар сав ан амьтад илэрч олдоод байна. Энэ нь Монголын хамгийн их ахуйн хэрэгсэл олдсон мөн огт хөндөгдөөгүй гэдгээрээ үнэ цэнэтэй олдвор болоод байна.
Бунхант булшийг сэргээн засварлах ажил үргэлжилж байна. 2024 онд Дархан-Уул аймагт гурван бунхант булшны малтлагыг хийх төсвийг орон нутгийн төсөвт оруулахаар төлөвлөж байна.